БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн багийн Засаг дарга нарын сонгууль зохион байгуулагдана.

Эрдэнэчандмань 1-р багийн Иргэдийн нийтийн хурал 12 сарын 16-нд 1-р багийн төвд

Эхэнбүрд 2-р багийн Иргэдийн нийтийн хурал 12 сарын 17-нд Сумын төвд

Баян 3-р багийн Иргэдийн нийтийн хурал 12 сарын 18-нд 3-р багийн төвд

Баянбулаг 4-р багийн Иргэдийн нийтийн хурал 12 сарын 19-нд сумын төвд

Идэрмэг 5-р багийн Иргэдийн нийтийн хурал 12 сарын 20-нд сумын төвд

Дундбүрд 6-р багийн Иргэдийн нийтийн хурал 12 сарын 20-нд сумын төвд

Бэрх 7-р багийн Иргэдийн нийтийн хурал 12 сарын 17-нд 7-р багийн төвд тус тус явагдана.

✅Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:

56.4.1.Хорооны Засаг даргад дээд, Багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой;

56.4.2.Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;

56.4.3.Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;

56.4.4.Ялгүй байх.

2024-12-11 10:00:00