СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ГУРАВДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

Батноров сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 3 дугаар хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10:20 цагт эхэллээ.

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд:

1. Сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай

2. Батноров сумын Монгол төрийн нэрт зүтгэлтэн Дарьзавын Лосолын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тов тогтох тухай

3. Зарим газрыг тусгай хэрэгцээнд авах тухай

 

2025-01-13 00:00:00