БАТНОРОВ СУМАНД МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 3-Р ЧУУЛГА УУЛЗАЛТ

Чуулганы үер Батноров сумын Засаг дарга Г.Отгонбаяр, Хэнтий аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Г.Хэрлэнчулуун, Батноров сумын Эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн тэргүүн Н.Нацагмаа нар нээж үг хэллээ.

Батноров сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу эмэгтэйчүүдийн холбоотой хамтран эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Н.Нацагмаа , Батноров сумын Хаан банкны Захирал М.Баярцэцэг нарын санаачлаагаар 2 жилд нэг удаа зохион байгуулагдаж байна.

Тус чуулганд 200 орчим малчин эмэгтэйчүүдийн төлөөл чуулж байна.

Чуулганы үеэр дараах сургалт, семинарууд явагдана:

-Олон улсын хоол зүйч З.Маргарита "Эрүүл хооллолт, арьс арчилгаа, сэтгэл зүй, гоо сайхан" сургалт

-Хуримтлал түүний ашиг тус, хоршооны чиг хандлага зээлийн зарцуулалт сэдвээр Хаан банк Хэнтий салбарын Бизнес хөгжил хариуцсан менежер Д.Мөнхцэцэг

-Мал аж ахуй, газар тариалан, сүү цагаан идээ боловсруулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг үйлдвэрээс шууд нийлүүлэх, туршлага судлах аяллын танилцуулга сэдвээр MUSHOP.MN ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Мөнхболд

2025-06-27 14:00:00