Байгууллагын танилцуулага
Эрхэм зорилгo: Үйлчлүүлэгчийн оролцоотой чанартай ,аюулгүй,тэгш хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд хүргэх юм.
Анх 1932 онд санитарын газар нэртэй байгуулагдсан.1954 онд Хүний бага эмчийн салбар болж, 1967 онд сум дундын эмнэлэг болон өргөжиж 6 их эмч, сум дундын дуудлагын 2 машин лаборант зэрэг 24 ажиллагсадтай болж ажиллаж байсан.
1970 онд Их эмчийн салбар болон өөрчлөгдөж, 1999 оноос сумын хүн эмнэлэг, 2002 оноос сумын эмнэлэг нэртэй, 2012 оноос сумын эрүүл мэндийн төв нэртэйгээр хүн арддаа төрийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн орчин цагийн үйлчилгээг амжилттай үзүүлж байна.
Тус ЭМТ нь ЭМЯ-ны удаа дараагийн магадлан итгэмжлэлд амжилттай дүн үзүүлж 1969 оноос эхийн эндэгдэлгүй ажиллаж байна.
ЭМТ нь П.Лхагважав эрхлэгчтэй нийт 21 ажиллагсадтай үйл ажиллагаа явуулж байна.
Үүнээс их эмч 3, бага эмч 7, сувилагч 5, бусад туслах ажилтан 6 хүний бүрэлдэхүүнтэй сумын бүх ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй тасралтгүй хүргэж байна.
Одоо хэвтэн эмчлүүлэгчдийн 9 ортой./хүүхдийн 3, дотор 4, төрөх 1, халдварт1/ яаралтай тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
2015 онд Улсын “Топ стандарт” ЭМТ, 2017-2021 онуудад ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр аймагтаа тэргүүн байруудыг эзлэв. Мөн 2020,2021 онуудад ажлын гүйцэтгэлээр сумын аварга байгууллагаар удаа дараа шалгарч тэргүүллээ. 2021-2022 онд ЭМТ ийн эрхлэгч П.Лхагважав нь Алтан гадас,Хүний хөгжлийн төлөө хэмээх Эрүүл мэндийн хөгжлийн төвийн шагнал Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтанаар ахлах сувилагч Д.Итгэлтуяа,НЭМА О.Баярцэцэг, үйлчлэгч Ц.Үржинбадам, “Эрүүл мэндийн хүндэт жуух”-аар сувилагч С.Даваасүх, , Их эмч Б.Цог нь ГССҮТ ийн 60 жилийн ойн медалиар ажил үүргээрээ манлайлан тус тус шагнагдсан
ЭМТ ийн НЭМА О.Баярцэцэг.Үйлчлэгч Ц.Үржинбадам нь 2021 оны ажлын гүйцэтгэлээр Аймгийн хэмжээнд Эрүүл мэндийн салбарын шилдэг тэргүүний ажилтан, 2022 онд Хэнтий аймгийн хүндэт иргэнээр сувилагч А.Цэвэлмаа, Хан Хэнтийн алдартнаар ахлах сувилагч Д.Итгэлтуяа, МЗХолбооны 100 жилийн ойн медалиар лаборант Д.Тодгэрэл.Сумын “Мөнгөн гэрэгэ”-ээр тус ЭМТ д 40 жил ажиллаж байгаа эх баригч бага эмч С.Лхам нар нь шагнагдаж хамт олноо манлайлан ажиллалаа..
ЭМТ ийн төсөв нь эмнэлгийн тусламж үйлчилгээний гүйцэтгэлээр ЭМД ын сангаас болон ЭМЯ наас улсын төсөвөөр санхүүжиж байна..
2022-10-31 09:50:05