Мэндчилгээ

Хэнтий аймгийн Батноров сумын цахим хуудсаар морилон саатаж байгаа танд аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе. Танд баярлалаа.

Хүн төрөлхтөний амьдралын хэв маяг, зан төлөв, оюун санааны ололт амжилтын оргил болсон цахим ертөнцөөр дамжуулан та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөллийн байгууллагынхаа чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа нь ил тод нээлттэй, иргэд олон нийтийг мэдээ мэдээллээр хангах зорилгоор бид бүхэн ажиллаж байна.

Та бүхэн НӨУБ, ИТХ-ын чадавхыг бэхжүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, иргэний чөлөөт индэр байхад таны идэвх оролцоо, санал санаачлага хамгаас чухал байдаг учир бидний энэ цахим орон зайд байнгын зочин байж мэргэн зөвлөх, идэвхтэн байна гэдэгт итгэл дүүрэн байна.

Монголын нийт ард түмэндээ Батноровчууддаа эрүүл энх, саруул сайхан байж их зүйлийг хийж бүтээхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Батноров сумын ИТХ-ын дарга О.Аюуш

 

 

 

2022-11-29 17:19:09