Засаг даргын мэндчилгээ

Эрхэм та бүхний түмэн амгаланг айлтгая. Хүлэг баатар Боорчийн өлгий Анд нөхөрлөлийн нутаг Батноров сум нь нийгэм, соёл, хөдөө аж ахуйн салбартаа нилээдгүй ололт амжилттай, төвлөрсөн дулаанд холбогдсон, барилга, орон сууц, дэд бүтэцдээ голлон бүтээн байгуулалт хийж ажиллаж байна. Батноров суманд “Талын түмэн адуу” эвент арга хэмжээ тогтмол зохион байгуулагдаж заншсан. 2021 онд “Тэнгэрийн андгай” хөшөө сүндэрлэсэн. Цаашид түүхэн аялал жуулчлал хөгжих давуу талтай орон нутаг юм. Батноров суманд тавтай морилно уу.

2022-04-23 15:25:24