ДЭЛХИЙН ДЭД АВАРГА ЦЭЦГЭЭГИЙН ӨНӨРБАТ ДЭЛХИЙН АВАРГЫН ХОШОЙ МӨНГӨН МЕДАЛЬТАН БОЛЛОО

MAS Wrestling-ийн 7 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголын уудам хангай тал, түүх соёлын өлгий нутаг Архангай аймагт 07/31-08/02 -ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

⛳️⏳ Тэмцээнд дэлхийн 37 орны 300 гаруй шилдэг тамирчид хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, оюун ухаанаа шавхан, цэвэр хүчний тулаанд өрсөлдсөнөөс Хэнтий аймгийн Батноров сумын Эхэнбүрд 2 багийн харьяат Аймгийн харцага Цэцгээгийн Өнөрбат нь Дэлхийн аваргын хошой мөнгөн медальтан боллоо.

Шилдэг тамирчиндаа халуун баяр хүргэе.

 

2025-08-06 00:00:00