БНХАУ-ЫН ХӨЛӨНБУЙР ХОТЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

БНХАУ-ЫН ХӨЛӨНБУЙР ХОТЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Хэнтий аймаг, БНХАУ-ын Хөлөнбуйр хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

1. Ангилал:

Богино хугацааны дээд боловсролын сургалт (1–3 сарын хугацаатай)

2. Шаардлага:

o Монгол Улсын иргэн, хүчинтэй гадаад паспорттой

o Бие бялдар, сэтгэл санааны хувьд эрүүл

o Сайн ёс суртахуунтай, эрүүгийн ял шийтгэлгүй

o БНХАУ-ын хууль тогтоомж болон сургуулийн дотоод журамд захирагдах хүсэлтэй

o Ахлах сургууль төгссөн буюу түүнээс дээш боловсролтой, 18–55 насны байх

Дэлгэрэнгүй мэдээллийг АЗДТГ-ын 2 давхар, 213 тоот өрөөнд ирж авах эсхүл 86661671 утсаар лавлана уу.

2025-07-23 11:00:00