Сумын товч танилцуулга

Батноров сум нь 1923 онд байгуулагдсан. Нийт 496829 га газар нутагтай, Монгол орны тал хээрийн бүсэд оршдог. Хойд цэгээс урд цэг хүртэл 118 км, баруунаас зүүн зүг хүртэл 74 км буюу хойноосоо урагш сунаж тогтсон газар нутагтай. Нийт 5841 хүн амтай,432757 толгой малтай.  Эрдэнэчандмань, Эхэнбүрд, Баян, Баянбулаг, Идэрмэг, Дундбүрд, Бэрх гэсэн 7 багтай. Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Биндэр, Баян-Адрага, Баянхутаг, Хэрлэн гэсэн 6 сумтай хиллэдэг. . Эрс тэрс уур амьсгалтай . Нийт хүн амын 98% -г Халх үндэстэн эзэлдэг., Сумын иргэдийн 70 гаруй хувь нь мал маллаж амьдардаг. Тус суманд адууг унаж эдлэх, эдлэл хэрэгсэлийг соёл түлхүү хөгжсөн. Батноров сумаас Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Цэрэндорж, МУГЖ, жүжигчин Н.Рэнцэнноров, зураач зохиолч доктор Ж.Саруулбуян зэрэг урлаг соёлын алдартнууд төрөн гарсан. Их эзэн Чингис хааны итгэлт анд Хөлөг баатар Боорчийн өлгий нутаг, Ардын хувьсгалын анхны 7-ийн нэг Дарьзавын Лосолын төрж өссөн нутаг юм аа.

2022-04-23 15:25:54