Батноров сумын түүхэн дурсгалт газар Баруун Баянхан уулын агуй

Батноров сумын 3-р багийн нутагт, сумын төвөөс зүүн хойд зүгт 30км-т, Баруун Баянхан уулын нэгэн хадтай толгойн дунд дотроо 6 хүний майхны дайтай зай бүхий багавтар агуй бий. Агуйд эрд үед лам хуварга хүмүүс ирж даяанчилж байсан гэдэг. Одоо агуйн хойморт хавтгай чулуун дээр тавьсан тахилгын цөгц, хүрд, улаан даавуун баринтагтайном болон бурхан шашны холбогдолтой ном судрын тасархай, юу нь үл мэдэгдэх модны үлдэгдэл зэрэг зүйлс байна. Агуй дотроо 10-аад хүн уужуу орохоор зайтай ажээ. Агуйны амсар нь зүүн урагш харсан_.Агуй:4.53х2.30х2.30м, Агуун үүд: 1.60м, Дурсгалыг сумын хамгаалалтанд авсан.

2022-11-04 13:32:56