Бага Өлзийтийн булш

Батноров сумын 3-р багийн нутагт, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т, 3-р багийн төвөөс 20 орчим км-т орших “Бага Өлзийт” хэмээх уул бий. Энэ уулын “Баруун бэлд”, “Хадан хошуу”-ны зүүн дор 3 дөрвөлжин булш байна. Дөрвөлжин булшнуудын гадаад зохион байгуулалт хэмжээ зэрэг нь харилцан адилгүй юм. Нэг булшны ханыг хавтгай чулууг хайрцаглан суулгаж дөрвөн буланд нь өндөр гонзгой чулуугаар хөшөө босгосон байна. Харин нэг булшийг хавтгай чулууг хайрцаглан үйлдсэн жижиг хэмжээтэй байв. Гурван дахь булшийг байгалийн энгийн чулуугаар хашлага хийж дотрыг нь чулуугаар дарсан байна
 

2022-11-30 17:43:09