Баянхан уулын зүүн хойд талд орших тахилын байгууламж

Батноров сумын 4-р багийн нутагт, сумын төвөөс урагш 15 орчим км, /шулуун шугамаар 12 орчим км/ Баянхан уулын зүүн хойд бие, Чандмань өвөлжөөний зүүн хойд талд Түрэгийн үеийн 4 тахилын онгон бий. Хамгийн баруун захын тахилын онгоны зүүн урд талд 0,45 м-ийн өндөртэй гадаргуу дээрээ ямар нэг тамга тэмдэг, дүрс зураггүй чулуун хөшөө босгосон байна. Тахилын онгоны хашлагыг нимгэн хавтгай чулууг эмх цэгцтэй хайрцааглан суулгаж үйлдээд дотор талыг нь чулуугаар даржээ. Эдгээр дурсгалуудын анхны төрх их хэмжээгээр алдагдсан байв.

 

2022-11-30 17:45:05