Батноров сумын түүхэн дурсгалт газар Дарь эхийн хийдийн туурь

Батноров сумын Эхэнбүрд багийн нутагт, сумын төвөөс баруун хойш 35 орчим км-т “Дарь эхийн хийдийн овоо” гэх багавтар уулын урд хормойгоор хийд байсныг гэрчлэх олон барилгын туурь байна. Барилгын суурийг чулуу өрж хийсэн байх бөгөөд одоо эдгээр сууринуудын зарим хэсэг үлджээ.Энэ хавиас төмөр, зөс, гуулиар хийсэн элдэвийн багаж тахилын цөгц зэргийн үлдэгдэл олдож байна. Нутгийн ард иргэд тус хийдийн хойд талд суврага бүтээжээ. Монголын сүм хийдийн түүх номонд /Тагнуулын тусгай архиваас гаргасан 2014 оны/ тус хийд нь Манба, Ламиран гэдэг хоёр дацантай, Дарь эх, Ламирам, Манба гэсэн гурван дугантай, 1819 онд байгуулагдсан хэмээн өгүүлсэн байдаг. Бид гол дугана байсан бололтой дуганы туурь, түүний хоёр талын дуганы туурийг хэмжлээ.

2022-11-30 17:47:36