Батноров сумын түүхэн дурсгалт газар Дүнгэнэдэг хадны тамга, тэмдгийн дурсгалууд

Батноров сумын 5-р баг буюу “Идэрмэг” багийн нутагт, сумын төвөөс баруун урагш 65 км-т Хэрлэн голын хойд эргээс 7 орчим км-т, Идэрмэг багийнн төвөөс 16 км-т, Дүнгэнэдэг гэх газраар тархсан цагаан хад бий. Энэ хадыг чулуугаар цохиход хөндий дугардагийн зэрэгцээ дээр нь олон төрлийн тэмдэг бий. Ихэнх тамга, тэмдэг нь бүдгэрч харагдахгүй болсон байна. Харагдаж байгаа тамга тэмдэгээс харахад туурай, онгин тамга голлож тэдгээрийг олон дүрсээр баяжуулан үүсмэл тамга болгон сийлбэрлэсэн байна.Түүнчлэн хаа нэгтээ ширээ, чойндог,чандмань зэрэг тамга сийлсэн байх харагдана. Дээрх тамга тэмдгийн бүрдлийн талаар нарийвчлан судлах шаардлагатай. Энэ газрыг нутгийнхан “Мөрт хад”, “Дуут хад” хэмээн янк бүрээр нэрлэдэг. Энэхүү газар нь “Төмст” хэмээх уулын зүүн талд оршино.

2022-11-30 17:50:07